Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74, хөрөнгө оруулалтын 85, төсвийн орлогын 25 орчим хувь, түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Энэ салбарт нийт 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажилладаг байна. ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд "Хөрөнгө оруулалтын тал дээр олон асуудал бий. Хүнд үйлдвэрт хөрөнгө оруулж ашигтай ажиллах боломжийг Засгийн газар бодлогоороо нээснээр хөрөнгө оруулалт аяндаа шийдэгдэнэ.
Төрийн зүгээс учиргүй их мөнгө гаргаад том том үйлдвэрүүд барьж чадахгүй. Яагаад гэвэл зөвхөн гангийн цогцолборт л гэхэд дэд бүтэцтэйгээ нийлээд 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай" гэв.
Сэтгэгдэл ( 0 )