Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 71 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 65.4 сая ам.долларыг 1745 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 178.75 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк 178.75 сая юанийг 286.20 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдлаа.
Мөн энэ өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 60.9 сая ам.доллар нийлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )