АНУ-ын Таваарын Фьючерс Арилжааны Хороо/U.S. CFTC/-ны ээлжит симпозиум /CFTC’s annual Chicago Symposium for International Market Authorities on Regulation of Derivatives Products, Markets, and Financial Intermediaries/ Чикаго дахь Холбооны Нөөцийн Банкин дээр зохион байгуулагдсан байна. Тус симпозиумд АНУ, Канад, Англи, Герман, Франц, Серби, Япон, Сингапур, Хонг Конг, Тайван, Саудын араб зэрэг орны зохицуулагч байгууллагын болон таваарын биржийн 50 орчим мэргэжилтнүүд цуглан туршлагаасаа харилцан хуваалцаж, экспертүүдийн сонирхолтой лекц, семинарт оролцон, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцлаа. Мөн Чикагогийн таваарын биржийн үйл ажиллагаатай танилцав. Энэ жил Монгол, Серби зэрэг таваарын бирж хөгжүүлэхээр зорьж буй орнууд анх удаагаа энэхүү симпозумд нэгдсэн ба Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороо төлөөллөө оролцууллаа.
Сэтгэгдэл ( 0 )