Сангийн яам, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгээс хамтран “Татварын шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хуулиудын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл, байдлыг үндэслэл болгон, төр /татварын алба/, татвар төлөгчийн хооронд гүүр болж ажиллах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалж ажиллах мэргэжилтэний харилцааг зохицуулах, хуулийг илүү боловсронгуй болгох зарим асуудлыг нээлттэй хэлэлцэх юм. Татварын хоёрдугаар үе шатны шинэчлэлийг:
1. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
2. Хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
3. Далд эдийн засгийг бууруулах;
4. Татварын албаны үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлэхээр Засгийн газар, Сангийн яамнаас төлөвлөж байгаа аж.
Хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах: татварын хууль, тогтоомжийг хоёрдмол салаа утгагүй, хэрэгжүүлэх, даган мөрдөхөд энгийн, ойлгомжтой болгон өөрчлөх түүнчлэн татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулах, татвартай холбоотой олон улсын гэрээ конвенцийг заавал УИХ-аар соёрхон батлах, олон улсад түгээмэл ашиглагдаж буй зарчим, зарим шинэ чиг хандлагыг тусгах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэгдсэн байдлаар зохистой түвшинд тогтоох бодлогыг баримтлаж байгаа бөгөөд УИХ-аас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг батлан мөрдүүлсэн. Энэ хуулийн үндсэн үзэл баримтлал нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татвар төлөгчийг татварын эрсдэлээс хамгаалах, татварын албаны ачаалалыг бууруулах явдал юм.
Хэлэлцүүлэгт Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, дэд дарга Ч.Жигжид, дэд дарга А.Энхболд, Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд, түүнчлэн ААНБ, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
ха ха ха элэг хөшиж байна. АН-хан далд эдийн засгийг хумиж харагдаач. Өөрсдөө бүгд хулгайч луйварчид байж. Баярцогтыгоо ... ха ха хуцаж байна.