Уул уурхайгаас олох мөнгөний 40 гаруй хувийг нүүрснээс бүрдүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 20

Монгол Улс 2014  онд 31.4 сая тонн коксжих нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Нүүрснээс  590 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх тооцоо гаргасан байна. Нүүрснээс олох мөнгө уул уурхайн салбарын татварын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж. Нүүрсний салбарынханы хувьд энэ жил тийм ч таатай байгаагүй, таагүй байдал одоо хэр үргэлжилж буй. Ирэх жил нүүрсний салбараасаа ахиу мөнгө олъё гэж бодож байгаа бол татварын болон хууль эрх зүйн орчны дэмжлэг хэрэгтэй гэж нүүрсний салбарынхан үзэж байна. Энэ жил 18 сая тонн нүүрс экспортолно гэсэн тоо байгаа ч төлөвлөгөөндөө хүрч чадахгүй  нь  бараг л тодорхой болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top