Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 22

Монгол Улсад ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловруулах үйлдвэрийг бий болгох төслийг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), “Хьюндай мотор компани”, ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Авто эко” компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Энэ ажлын хүрээнд тус төлөөлөгчид  Зам, тээврийн яаман дээр уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад Зам, тээврийн яамны дэд сайд Х.Ержан болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож манай орны автомашин ашиглалтын өнөөгийн байдал, дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахтай холбоотой асуудлаар тус төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top