Хятад улс Энэтхэгийг ардаа орхилоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 23

Дэлхийн алтны зөвлөлийн энэ онд гаргасан судалгаанд Хятад улс 798 тонн алт хэрэглэсэн  нь дэлхийн хамгийн их алтны хэрэглээтэй Энэтхэг улсыг ардаа орхижээ. Энэтхэг улс одоогийн байдлаар энэ онд 715 тонн алт хэрэглээд байгаа юм. Мөн тус зөвлөлөөс энэ оны төгсгөлд Энэтхэг улсын алтны хэрэглээ өмнөх оныхоос 10%-иар буюу 900 тонн, Хятад улсын хэрэглээ 1000 тоннд хүрнэ гэсэн урьдчилсан таамаглал гаргажээ. Энэ өсөлтийг Хятад улсад дундаж давхаргын иргэдийн тоо хурдацтай өсөж байгаатай холбон тайлбарлаж болох юм. Дундаж давхаргын иргэдийн хурдацтай өсөлт нь 10 жилийн дараагаас буурна гэж байгаа ч алтны хэрэглээ буурахгүй гэж үзэж байгаа юм.  Хятад улсын хувьд алт нь үл хөдлөх хөрөнгө, хувьцаатай адилхан хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаад байгаа зүйл болоод байгаа юм.

 

            Энэтхэг улс саяхныг хүртэл алтыг хамгийн их хэрэглэдэг орон байсан боловч тус улсын засгийн газраас алтны импортын хэмжээг буулгасан, татварыг нэмсэнээс хэрэглээ нь буурч байна. Тус улсын энэ улирлын алтны хэрэглээ оны эхэн үеийнхээс 32%-иар буурсан үзүүлэлттэй гарсан бол харин Хятад улсын хэрэглээ 18%-иар өсөлттэй гарчээ.

 

Энэтхэг улс хэрэглээнийхээ бүх алтыг гаднаас импортлодог ба төлбөрөө бүгдийг доллараар төлдөг байна. Энэ нь долларын гадагшлах урсгалыг ихээр бий болгож үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаах, ханшийн сулралтай холбоотой сөрөг нөлөөг эдийн засагт бий болгож байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 1 унц алт 1289 ам.доллараар худалдаалагдаж байгаа нь 2011 оны 9 сард хамгийн өндөр үнээр буюу 1900 ам.долларын хамштай байснаас 30 хувиар буураад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ko(76.218.69.21) 2013 оны 11 сарын 24

Muu hyataduud bol enethegiin hajuud bol dooshoo l garuud bhgui yu.

0  |  0
zochin(145.236.19.147) 2013 оны 11 сарын 23

myysain x y j a a nar mgl altaar gyligaj bgaa biz

0  |  0
Top