Алт олигтой өгсөхгүй нь

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 26

Алтны ханш  1,252.10 ам.доллар байгааг Bloomberg уламжиллаа. Энэ нь өмнөх өдрийнхөөс 0.86 хувийн өсөлттнй ханш боловч, ерөнхийдөө алтны ханш тааруухан байгаа юм. Өнгөрөгч оны эхний 9 сарын  алтны дундаж үнэ 1652,11 ам.доллар/унцийг  2013 оны мөн үеийн дундаж үнэ болох 1457,2 ам.доллар/унцитай харьцуулахад  11.8 %-р буурсан үзүүлэлттэй байгаа юм. 2012 оны 10 сараас эхэлсэн алт болон мөнгөний үнийн бууралт 2013 оны 8 сарын эх хүртэл үргэлжилсэн ч 8 болон 9-р сард бага зэргийн өсөлттэй гарлаа.

 

Оны эхний хагас жилийн алтны үнийн бууралтанд АНУ-ын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон бусад зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээний сул байдал сөргөөр нөлөөлж байсан.Мөн Кипр улс 400 сая евро босгохын тулд алтыг их хэмжээгээр борлуулж эхлэх гэж буйг Европын холбооноос мэдэгдсэн нь алтны үнийн үргэлжилсэн бууралтад гол нөлөө үзүүлсэн.

 

Энэ 3-р улирлын алтны дундаж үнийг 2-р улирлын дундаж үнэтэй харьцуулахад 6,09%-р буурсан үзүүлэлттэй гарсан. Аравдугаар сард алтны дээд үнэ 1333, дундаж үнэ 1305, доод үнэ 1265,5 ам.доллар/ унци байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top