Засгийн газрын бондын ээлжит бус арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 жил 4 сарын хугацаатай 55.7 тэрбум ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн. Тэгвэл банкуудаас нийт 59.0 тэрбум төгрөгийн санал ирж, 55.7 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг 10.29 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Арилжаалахаар зарласан нийт хэмжээ 55,700,000,000
Ирсэн саналын нийт хэмжээ 59,000,000,000
Биелсэн саналын нийт хэмжээ 55,700,000,000
Жигнэсэн дундаж хүү 10.29%
Бондын купон 10.250%
Бондын купон төлөх давтамж Хагас жил тутам
Биелсэн саналын хамгийн өндөр хүү 10.95%
Биелсэн саналын хамгийн бага хүү 9.75%
Сэтгэгдэл ( 0 )