Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гарсан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Энэ хүрээнд Уул уурхайн яам, БНХАУ-ын “Sinopec” Газрын тос-химийн корпораци харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, монголын талын ажлын хэсгийг томилсон байна. Цаашид БНХУ-ын талтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах ажээ.
Уг үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилан төлөвлөжээ. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )