Парис хотноо энэ сарын 26-27-нд болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн 154 дүгээр чуулганаар 2020 оны ЭКСПО олон улсын үзэсгэлэнг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо хийхээр шийдвэрлэв.
Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахаар АНЭУ-ын Дубай, Бразилийн Сан Пауло, ОХУ-ын Екатеринбург, Туркийн Измир хотууд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн бөгөөд 3 үе шаттай болсон санал хураалтын дүнд Дубай хот “ЭКСПО-2020” үзэсгэлэнг зохиох эрхийг ийнхүү авлаа.
Сэтгэгдэл ( 0 )