Монголбанк валютын арилжаанд оролцсонгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.6 сая ам.доллар худалдан авах, 12 сая ам.доллар худалдах, 11.9 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн энэ өдөр банкууд 83 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

 

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top