Хүнсний гол нэрийн барааны үнийг 4-ний өдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой 0.1 хувиар буурсан байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.0 хувь, үхрийн цул мах 2.1 хувь, үхрийн ястай мах 0.9 хувь, ямааны мах 1.8 хувиар буурч, адууны мах 0.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн ястай мах 0.6 хувь, үхрийн цул мах 1.3 хувь, адууны мах 0.9 хувь, ямааны мах 0.5 хувиар буурчээ. 2013 оны 12-р сарын 4-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6630 төгрөг, хонины цул мах 6780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7645 төгрөг, үхрийн цул мах 8965 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, адууны мах 5760 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.7 хувиар буурсан байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа. 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )