Газрын тосны газар 135.1 тэрбум төгрөг төсөвт оруулж иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Энэ онд ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29.9 тэрбум төгрөг буюу 92.9 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.4 тэрбум төгрөг буюу 99.6 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1.3 сая төгрөг буюу 38.7 хувьтай байна. Газрын тосны газар нийт 135.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 114,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 131.7 тэрбум төгрөг буюу 113.3 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 3.4 тэрбум төгрөг буюу 230 хувийн гүйцэтгэлтэй гэсэн тоон мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top