Монголбанкны удирдлагад зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 09

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдаж, Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас болон Хяналт  шалгалтын газраас хэрэгжүүлсэн хяналт шалгалтын ажлын үр дүн, явцтай танилцан холбогдох албан тушаалтны сонсголыг хэлэлцэв. Мөн Монголбанкны орон нутгийн  зарим салбарын ажил байдалтай танилцсан гишүүний мэдээлэл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн тухай сонсов.

 

Холбогдох асуудлаар зохих шийдвэр гарган УИХ-ын байнгын хороонд болон  Монголбанкны удирдлагад хүргүүлэхээр тогтов. Үүнд: Зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр банкны үйл ажиллагааны цар хүрээ  тэлж байгаатай холбогдуулан хяналт шалгалтын болон зөвшөөрөл олгох хийгээд холбогдох бусад журмыг шинэчлэх, зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой эрх зүйн  зохицуулалтыг боловсронгуй болгох, Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагааг  эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоонд шилжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч  ажиллах асуудлаар Монголбанкны удирдлагад зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top