Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Компанийн тухай хуулийн хэрэгжилт, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ ба компанийн засаглалын кодексын өөрчлөлт" хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг хууль санаачлагч УИХ, ЗГ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Компанийн засаглалын Үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа.
Шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудын хүрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Ганбаатар нарын санаачлагаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Энэхүү хэлэлцүүлгээр тус санаачлагын дагуу хуулийн холбогдох заалтуудын талаар хэлэлцэн гаргасан санал зөвлөмжийг Эдийн засгийн байнгын хороо болон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн ажлын хэсэгт хүргүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн тус хэлэлцүүлгээр Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан зарчмыг үндэслэн компанийн бизнесийн хэм хэмжээ, зүй зохистой удирдлагын баримтлах зарчим болох Компанийн засаглалын кодексын шинэчилсэн найруулгыг танилцуулж түүнийг хэрхэн мөрдөж хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэн ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )