Монголбанк валют худалдахаас татгалзав

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

 

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 41.0 сая ам.доллар худалдах,2 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Мөн өнөөдөр банкууд 105.7 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 5.2 сая ам.долларын форвард хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 101.7 сая ам.долларын своп саналыг биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл гэдгийг тодотгоё.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дандар(112.72.13.39) 2013 оны 12 сарын 12

Монгол банкинд нь худалдъя гэсэн ч валют нь байхгүй биз. Манай ардчилсан коммунистууд ч улс орноо үнэн алж байна аа. Ардчилагч нар гараад ирэхээр л улсын эдийн засаг сүйрээд байдаг сонин шүү. Одоо Алтанхуяг минь, явж Харварддаа сур!

0  |  0
Top