Үнэт цаасны салбарын албаны хүмүүсийн уулзалт Төрийн өмчийн хороон дээр боллоо. Уулзалтад Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар болоод хорооны ажлын хэсгийн гишүүд болон үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон оролцож салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаар ярилцав. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хэлэхдээ: “Энэ оны сүүлчээр болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ уудлан ярилцаж, 2014 онд шинийг санаачлан үр бүтээлтэй хамтарч ажиллая” гэсэн юм. Хуралд оролцогчид энэ сардаа багтаан үнэлэлт дүгнэлтээ бэлтгэж танилцуулна гэж хэллээ.
ТӨХ-ны даргын тушаалаар Монголын хөрөнгийн биржид хэрэгжүүлж байгаа мэдээллийн системд үнэлэлт дүгнэлт өргөтгөсөн ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм байна. Энэ ажлын хэсгийн үндсэн зорилго нь “Лондонгийн хөрөнгийн бирж” группээс худалдаж авсан шинэ систем Монголын хөрсөн дээр буусан уу, үгүй юу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ажээ. Энэ ажлын хэсэгт ТӨХ, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаас төлбөр тооцооны төв, Брокер диллер болон дотоод мэдээллийн компаниуд, арилжааны банкуудын төлөөлөл болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос оролцож 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлтийн бодлогын хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэлээс тодруулахад:
-“Энэ ажлын хүрээнд өнөөгийн үнэлгээний мэдээллийн системд болон нийт хөрөнгийн зах зээл дээр ямар өөрчлөлтүүд гарч байгаад үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдсан. Бид арванхоёрдугаар сард багтаан үнэлэлт дүгнэлтээ өгөх ёстой. Энэ ажлын хүрээнд 14 хоногийн өмнө Хөрөнгийн бирж дээр туршаилтын бондын арилжаа явуулсан. Үүний маргааш нь үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр арилжааны гүйлгээний бодит байдалтай биечлэн танилцлаа. Энэ явцад гар ажиллагаа орсон үйлдлүүд их ажиглагдсан. Үүний дараа бид Арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаас төлбөр тооцоо хадгаламжийн төвтэй хамтран брокер диллерийн хоёр компани дээр очиж бодит байдалтай нь танилцсан. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Арилжаа эрхлэгчдийн холбоо, ТӨХ-ны төлөөллүүд уулзаад ажлын хуваарилалт хийсэн. Түүнчлэн үнэлгээний мэдээллийн системийн үйл ажиллагааг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ ҮЦТТХТөвд хүргүүлсэн гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
MIT system ih unetei ch ter hemjeend guitsetgel ni mash muu baigag huleen zuvshuuruh yostoi shu dee arai denduu
MIT системийг бүрэн төгс аваагүй учраас бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байгаа. Т 3 төлбөр тооцоо нь хэвлэсэн үнэт цаастиай барууны систем учраас Монголын нөхцөлд тохирохгүй байгаа. Тэгээд ч энэ програмыг маш өндөр үнээр худалдаж авсан байх магадлалтай . Бас жил бүр ихээхэн өндөр хэмжээтэй үйлчилгээний төлбөр төлж байж магадгүй. ТИЙМЭЭС ч гэрээг нь нууцалж байгаа. Монголчууд Монгол төрийг мулгуу гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Монголчууд хаанаас ч хэдэн төгрөгөөр авч болох вэ гэдгийг судалж тогтоож чаддаг болсон шүү. WWW
Монголын хөрсөн дээр таарахгүй дээ. Олон зуун жил хөгжсөн газрынх арай л өөр. тэгээд ч монголчууд дөнгөж цэцэглэж байхад нь бараг гурван удаа багалзуурдчихса н. ийм зах зээл итгэл дээр тогтдог. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн итгэл гэж ерөөсөө байхгүй болчихсон. Одоо яалтай билээ. Үүн дээр нь нэрмээд дэлхийн томоохон биржүүд асуудалд орвол яах бол