Роберт Фрийдланд Оюу Толгойд 160 сая долларын хөрөнгө оруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

 Ирэх онд “Оюу Толгой” ХХК 150-175 мянган  тонн зэс агуулсан баяжмал, 700- 750 мянган унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж төлөвлөсөн талаар “Turquoise hill” мэдээлэв. Саяхан ирэх жилийн төсвөө баталсан тус компанид “Turquoise hill” нийт 160 сая ам.долларын хөрөнгө оруулна гэжээ.

Үүнээс урсгал зардалд 80 сая ам.доллар зарцуулах бөгөөд “Оюу Толгой” ХХК-ийн нийт төсөв 1.2 тэрбум орчим ам.доллар байх ажээ. Харин төслийн санхүүжилтэд зарцуулж олон улсын арилжааны 15 банкаас авах зээлийн хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл уг зээлийн хөрөнгийг ашиглаж эхлээгүй нь Монголын Засгийн газартай нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас шалтгаалж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top