Хөрөнгө оруулалт 30 хувиар буурсны учир шалтгааныг олно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

“Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулах болсноо салбарын яамнаас дуулгаж байна. Ийм хэлэлцүүлэг зохион байгуулах болсон гурван үндсэн шалтгаан байгаа талаар Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ хэлж байна. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт 30 хувиар буурсны учир шалтгаан, геологи, уул уурхайн салбарт хандах нийгмийн хандлага сөрөг байгаа талаар, мөн салбарын яам мэргэжлийн холбоодтой ойр дотно ажиллах эхлэлүүдийг тавьж байгаатай уялдсан асуудлуудыг хэлэлцэх аж. Уул уурхайн яамнаас Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Хайлуур жонш олборлогч, баяжуулагч, экспортлогч, судлаачдын холбоо зэрэг хэд хэдэн мэргэжлийн том холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байгаа. Тиймээс ч үргэлжлүүлэн мэргэжлийн холбоод, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсъё, зарчмын асуудлууд дээр хамтын шийдвэр гаргая гэдэг үүднээс энэ хурлыг зохион байгуулж байгаа гэж байна. Түүнчлэн геологи, уул уурхайн салбараа гадаад болон дотоодынхондоо зөвөөр танилцуулах, сөрөг хандлагыг өөрчлөх зорилгыг өвөртлөөд байгаа юм байна.  

 

Мэдээж цаг үеийн нөхцөл байдлын хувьд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого УИХ-аар батлагдах гэж байгаатай уялдуулан зохион байгуулж байгаа аж.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top