8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн олголтыг ирэх нэгдүгээр сарын 15-н хүртэл түр зогсоох болсон талаар мэдээлсэн. Тэгвэл орон сууцны зээл олголт энэ сарын 16-ны өдрийн байдлаар ямар статистик үзүүлэлттэй байгааг хүргэе.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
buzriin zeel dald oroosoi. bairnii uniig tengert hadaasan shuu dee