Мөнгөний үнэ алттай адил уруудах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Дэлхийн металлын зах зээл дээрх мөнгөний дундаж ханш энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 24,2 ам.доллар байв. Үүнийг өнгөрөгч оны эхний 11 дүгээр  сарын дундаж үнэ 31,41 ам.доллартай  харьцуулахад 22,95  хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн үед мөнгөний үнэ бага зэргийн өөрчлөлттэйгөөр буурсаар байгаа бөгөөд Хятад улсын зах зээл дээр мөнгөний арилжаа маш бага хийгдэж байна. Өнгөрөгч аравдугаар сард болсон баярын урт амралтын дараа том хэмжээний хайлуулах үйлдвэрүүд нь их хэмжээгээр мөнгийг зах зээлд гаргаж ихэнх хэрэглэгчид мөнгийг их хэмжээгээр нөөцөлж авсан. Тэр үед унци мөнгө  22 ам.доллараар арилжаалагдаж байсан. Түүнээс хойш зах зээл дээр мөнгөний хэрэглээ буурсан бөгөөд 3 дугаар   сард борлуулагдах мөнгөний үнэ 19,07ам.доллар болж 1,1 хувиар буурсан нь энэ оны 7 сарын 8-аас хойших хамгийн хамгийн доод үнэ болсон. Ойрын хугацаанд  мөнгөний үнэ алтны үнийн адилаар буурах хандлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top