АНУ-ын ”Экспорт-Импорт Банк” болон МИАТ-ийн удирдлагууд “U.S Boeing 767-300ER” онгоцыг МИАТ-д экспортлох гэрээнд гарын үсэг зурсан тухай “prnewswire.com” мэдээлжээ.
“Экс-Им банк”-ны ерөнхийлөгч Фрэд П.Хобэрг, МИАТ-ын гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан болон “PEFCO”-ийн дэд ерөнхийлөгч Винс Херман, АНУ дахь монголын элчин сайд Б. Алтангэрэл нар уг арга хэмжээнд оролцсон юм.
Монгол Улсын Сангийн яамнаас баталгаажулсан уг эксдортын гэрээг “Экс-Им Банк”-ны ТУЗ дэмжсэн бөгөөд энэ нь АНУ-ын банк МИАТ, цаашлаад Монгол Улстай хийсэн анхны томоохон хэмжээний хэлэлцээр болж байгаа юм.
“Энэ үйл явдлаар дамжуулан Монгол Улсад арвин их нөөц, боломж байгааг АНУ-ын экспортлогчид анзаарч, цаашид олон компани тус сонирхолтой, олон талт зах зээлийг сонирхож, хамтарч ажиллах үүд хаалгыг нээж өгнө гэдэгт итгэлтэй байна. МИАТ-ийн нисэх хүчинд хөрөнгө оруулснаар бид Монгол төдийгүй Америкт өндөр зэрэглэлийн ажлын байрыг бий болгох боломжтой болж байгаа юм” хэмээн Фрэд П. Хобэрг үг хэлсэн юм.
“Экс-Им банкны тусламжтайгаар ийнхүү анхны хэлэлцээр амжилттай болсонд МИАТ-ын зүгээс баяртай байна.”The Boeing” компаниас агаарын хөлөг онгоц худалдаж авсан Монголын анхны Агаарын тээврийн компани болж байгаадаа нь тэмдэглүүштэй. Энэ нь Монголын нисэх хүчний салбарын хувьд чухал дэвшил болоод зогсохгүй эдийн засгийн бусад салбарт ч эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Г.Жаргалсайхан хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
G.Jargalsaihan geree baiguulahdaa nuuts amragaa kompaniinhaa zardlaar avch yavjee. Er ni Nuuts amrag ni zahiral uu? Jargalsaihan zahiral uu? gedegt MIAT-iinhan ergelzej ehelsen bna
Uhaant humuus ee!Ene chini zugeer l PR. Ali havar avchirsan ongotsnii gereeg l guitseen zurj bgaa asuudal, harin oorsdiigoo setguulch gej nerlesen biee unelegch nar (Bangladesh uls ruu MIAT kompaniin 16 saya togrogiig urj ayalsan 6 hun) garsan zardlaa butsaan tolno uu? Ta nariin hiisen haaltiin geree gedgiin chini huviig hevleleer gargahaa ulamjilya.