Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 1681.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар худалджээ. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, 279.10 төгрөгийн хаалтын ханшаар 20 сая юань худалдсан байна.
Мөн энэ өдөр банкууд 33.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )