Банкуудад 28 сая ам.доллар худалдав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Төвбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаа болов. Энэ удаа Монголбанк 1681.04 төгрөгийн хаалтын ханштайгаар 28 сая ам.доллар худалдлаа. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас юань худалдан авах санал ирж, Монголбанк 279.1 төгрөгийн хаалтын ханшаар 20 сая юань мөн худалдсан байна. Үүнээс гадна арилжааны банкууд 33 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top