Хотын захын сургуулиуд сурагчдын автобустай болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Нийслэлийн ерөнхий боловсролын есөн сургууль сурагчдын автобустай боллоо. Автобус тус бүр нь 90 сая төгрөгийн үнэтэй. Энэ хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргасан юм. Сурагчдын автобусыг нийлүүлэх үүргийг “Хьюндай” компани хүлээжээ. Ингэхдээ Монголын эрс тэс уур амьсгалд зориулж хүүхдүүдэд үйлчлэх автобуснуудад тусгай тоноглол хийсэн байна. Нэмэлт халаалт тавьж, мөн үйлдвэрээсээ дан шилтэй гардаг ч хүйтний улиралд цантахгүйг нь тооцоолж давхар цантдаггүй шил хийжээ.

Энэ удаагийн есөн автобусыг сурагчдын автобус зайлшгүй шаардлагатай байгаа СБД-ийн 35, 71 дүгээр сургууль, ХУД-ийн 7, 26 дугаар сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, СХД-ийн 67, 122 дугаар сургууль, БГД-ийн 19 дүгээр сургуулиудад хуваариллаа. Тооцоогоор шинэ автобуснууд ажилд гарснаар 2621 хүүхэд хүлээхгүй, даарахгүйгээр сургуульдаа явах боломжтой болж байгаа юм. Автобуснууд өдөрт 402 км-ийг туулж  Бэлх, Сэлхээс эхлээд Шарга морьт, Морингийн Даваа, Био комбинат, Монос, Тахилт, Эмээлт, 22-ын товчоо хүртэл маршрутаар сурагчдыг сургууль гэр хоёрынх нь дунд тээвэрлэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amina (203.169.50.2) 2015 оны 08 сарын 11

vneheer heregtei medeelel bna bayarlalaa

0  |  0
zochin(37.24.154.179) 2014 оны 01 сарын 07

ene chin harin sayhan medee bna shuu. Bayar hurgeje, tcaashdijn ajildaa ulam ih sanaachlaga gargaj ajilaaraj.

0  |  0
Zochin.(178.198.169.112) 2014 оны 01 сарын 06

Boloj baina shuu dee.Jamar saihan medee we????? Huuhdiin tuluu anhaarlaa handuulsan Zasag darga Tand talarhaj baina.

0  |  0
Top