Монголчууд Цагаан сараар 210 сая бууз иддэг

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Сар шинийн баяр хаяанд ирлээ. Бууз, баншны их ажил ч эхэллээ. Гадаа хүйтэн тачигнахгүй болохоор чимхсэн хэдэн бууз хоорондоо хөтлөлцчих вий гэж санаа зовох маягтай.

За энэ ч яах вэ, саяхан нэг сонирхолтой судалгаатай танилцлаа. Монгол Улс 700 мянга гаруй өрхтэй гэж байна. Тэгэхээр дунджаар нэг айл 300 бууз хийж, Цагаан сараа угтана. Дунджаар шүү, зарим айл 4-5 мянгыг ч хийдэг л юм гэнэ билээ.

Эндээс бодоод үзэхээр, монголчууд нэг Цагаан сараар 210 сая ширхэг бууз хийж иддэг болж таарлаа. Нэг хүнд 80 орчим бууз оногдоно гэсэн үг. Хаврын хатуу цагийг Цагаан сарын буузны хүчээр давдаг гэхэд буруудах зүйл алга.

За цааш нь бодоод үзэхээр, нэг буузанд 15-20 гр мах ордог гэхээр, нийт 4200 орчим тонн махаар бууз хийж иддэг ажээ. Ёстой аймаар их тоо гарч байгаа биз. Үүн дээр ууц, өвчүү, богтос, хавирга, булуу гээд чанаж идээ засдаг махыг нэмээд бодвол монгол хүний уургийн хэрэглээ ч эвгүй юм даа гэж бодохоор хэмжээ гарах байх аа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэг хүн(122.201.24.2) 2023 оны 03 сарын 31

Нэг хүн 70 бууз уу

0  |  0
mgl(180.235.187.154) 2014 оны 01 сарын 07

buuz buuz bas dahin buuz

0  |  0
zoro(202.179.27.171) 2014 оны 01 сарын 07

bugderee tsagaan sarin bayaraa yarikhaa bolioe negent hideg l bayar shuu dee zaaval tim im geed hun hun oorinkhoroo higeldee uunig sensach bolgokh yamar shaardlaga baina heden zuun jileree higeed irsen bayr shuu dee .Unuudut mongolchuud malin byaneraa amdarch baigaa uls shuudetin bolokhor uuchaa tavikhan zuin hereg echin echest TSAGAAN SAR MONGOL DEEL UUCH BOOV TAVIKH ES BOL BIDNI TUSGAAR TOGTNOLIN TOM ILREL SHUU DEE

0  |  0
удах(202.21.106.106) 2014 оны 01 сарын 06

удахгүй шинэ он гарлаа да. буузандаа орцгоо

0  |  0
Top