“Samsung” ашиггүй ажиллажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

Дэлхийн гар утас үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “Samsung”-ийн ашиг хурдтай буурч байгаа гэж CNN мэдээлэв. Тэд өнгөрсөн оны арваас арванхоёрдугаар сард нийт 7.8 тэрбум ам.долларын ашиг олно гэж тооцоолж байсан ч 18 хувиар унасан аж.

Он гарснаас хойш мөн зургаан хувиар буурсан ашгийн хэмжээ компанийн удирдлагуудыг шийдвэртэй арга хэмжээ авахад хүргэсэн байна. Гэхдээ олон улсын зах зээлд ухаалаг утасны эрэлт буурсан нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top