Монголбанк 60 сая юань худалдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдан авах, юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 12 сая ам.доллар, 60 сая юань нийлүүлсэн байна. Мөн энэ өдөр банкууд своп хэлцлээр 55.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.

 

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top