“Nippon Koei” компани төмөр замын зураг төслийг хүлээлгэн өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

 “Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, дотоодын 16 компани оролцсоноос 67 жилийн түүхтэй, 3000 гаруй төсөл хэрэгжүүлсэн Японы “Nippon Koei” компани шалгарч Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан билээ. Тэгвэл тус компани Тавантолгойгоос Сайншанд Тавантолгой-Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төслийг хүлээлгэн өгсөн байна. Зураг төслийг Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Эрээнцав, Эрээнцаваас Хөөт Бичигт гэсэн гурван хэсэгт хуваан боловсруулж байгаа аж. “Nippon Koei” компаниас өгч буй мэдээллээр тус зураг төслийг боловсруулахдаа газар зүйн онцлог, газар шорооны нөхцөл байдал зэрэг маш олон үзүүлэлтийг харгалзан төмөр зам барих стандарт, техникийн шийдлийг нарийвчлан гаргасан аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haha(103.26.193.13) 2014 оны 01 сарын 09

dulzen batzaya metiin umnii olj irj baigaaa companiud n elgiin garuud bdgshdee.

0  |  0
Top