Нөөцийн мах захынхаас 500-1000 төгрөгөөр хямд

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах долоон цэг байгуулахаар болсон билээ. Өчигдөр гурван цэг нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа.

Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төв, Сонгинохайрхан дүүрэг Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг “Шинэ Монгол” сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байгууллаа.

Цэгүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүчит шонхор” захын үнээс 500-1000 төгрөгийн хямдаар иргэдэд худалдаалах юм.

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор энэхүү ажлыг эхлүүлээд байна.

"Зууны мэдээ"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top