Нийслэлд энэ жил нөөцийн махыг "Баатарууд тэнгэр" ХХК, "Эи Эн Ди Эм" ХХК-иуд бэлтгэн борлуулахаар болсон бөгөөд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 25-наас худалдаанд гаргасан билээ. Тэгвэл Сар шинийн баярт зориулж, нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Өргөтгөсөн худалдаа нийслэлийн дүүргүүдэд 2014 оны нэгдүгээр сарын 11-29-нийг дуустал үргэлжлэх юм байна.
Сүхбаатар дүүрэгт:
Бүрд зах -"ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
7 буудалд -"Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10 тн);
Баянгол дүүрэгт:
Смарт худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2,5т);
Хар хорин худалдааны төвийн гадна "ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
Хан-Уул дүүрэгт:
Яармагийн эцсийн буудалд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 2,5т);
Чингэлтэй дүүрэгт:
Бөмбөгөр худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2-2,5т);
Нарантуулын гадна талбайд "ANDM" ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
Хүчит шонхор худалдааны төвд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10т);
Баянзүрх дүүрэгт:
Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;
Сонгинохайрхан дүүрэгт:
3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);
Багануур дүүрэгт: 1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т)
Багахангай, Налайх дүүрэг тус бүрт нэг цэгээр “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 3.5-5т).
-“Мишээл экспо” худалдааны төвд нэгдүгээр сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт дөрвөн машинаар,
-Дүнжингарав худалдааны төвд нэгдүгээр сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт дөрвөн машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )