Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас 2014 онд эдийн засаг нь хамгийн их өсөх улсуудын жагсаалтыг гаргасныг “Washington Post” нийтэлжээ. Эдийн засагчид энэ үзүүлэлтийг гаргахдаа ДНБ-ий өсөлт, төсвийн бүрдүүлэлт, олон улсын худалдаа, гадаад орлого зэрэг олон хүчин зүйлээр эрэмбэлсэн байна. Ингээд ДНБ-ээр жагсаахад Монгол Улс нэгдүгээр оржээ.
1.Монгол Улс /15.3 хувь/
2.Сьерра Леон /11.2 хувь/
3.Турк /9.2 хувь/
4.Бутан, Ливи /8.8 хувь/
5.Ирак, Лаос, Тимор /8.5 хувь/
6.Эритре /8 хувь/
7.Замбиа /7.9 хувь/
Эдийн засагчид жагсаалтыг тэргүүлж буй улс орнуудын гурван онцлогийг дурдсан байв. Нэгдүгээр, эхний аравт орсон улсууд Ливийг эс тооцвол бүгд ядуу. Хоёрдугаарт, эдгээр орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь ердөө байгалийн баялаг. Тэр дундаа голлох нэг нөөцдөө тулгуурлан төсвөө зохиодог. Гуравдугаарт, байгалийн нөөцийн гол худалдан авагч нь хөгжингүй орнууд. Гэхдээ бүгд дээд тал нь хоёрхон оронд баялгаа худалддаг.
Гэхдээ баялгаа худалдсанаар гойд амжилтад хүрсэн тохиолдол маш цөөн. Сонгодог жишээ нь, ганц Саудын Араб, Персийн булангийн тосны магнатууд.
Харин энэ удаагийн жагсаалтад хөгжингүй орнуудаас ганц нь ч орсонгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид бусдаас цойлсон амжилт үзүүлэхгүй гэсэн үг юм. Уг нь Хятад, Энэтхэгийн эдийн засаг тогтмол хурдаар өсч байгаа ч мөн л суларсан байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 8 )
Ingej osloo geed halamjaar taraachih ym bol hend ch hereggui
ГХ САЙД БОЛДОД БАЯР ХҮРГЭЕ.ХЭН Ч МЭДЭХГҮЙ ХААНА БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН ЦУСТ ДИКТАТУРТАЙ ОРНУУДТАЙ ДИПЛОМАТ ХАРЬЦАА ТОГТООХ ГЭЛЭЭ ГЭЭД МАНАЙ НЭГ ИХ МЭДЭГЧ ХАШГИРААД БАЙСАН ГЭТЭЛ ТЭР ОРНУУДААС 3-4 ЭНЭ ОНД ҮСРЭНГҮЙ ХӨГЖИХ ЭДИЙН ЗАСАГТАЙ ОРОН БОЛЖ ТААРЧ БАЙНА.
Mani heddee naaldah ym baihgui usultuur ch yaah vee dee
shullan hoosloh alj ideh ornuudiin jagsaalt
IIM YUMYG 24 SONSLOO DOO HOORHII
IIM YUMYG 24 SONSLOO DOO HOORHII
IIM YUMYG 24 SONSLOO DOO HOORHII
www.24news.mn