Инфляци 1.3 хувь өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Хэрэглээний үнийн улсын индексээр илэрхийлэгдсэн Улаанбаатар хотын болон улсын инфляцийн мэдээллийг хүргэж байна. Инфляци буюу мөнгөний ханшийн уналт 2013 оны 12 дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 1.3 хувь, оны эхнээс 12.5 хувь, өмнөх оны мөн үеэс 12.5 хувь өсчээ.  Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 1.8 хувь, оны эхнээс 12.3 хувь, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар тус тус өссөн байна. Харин суурь инфляци жилийн 10.3 хувьтай гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top