Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юанийн арилжаанд оролцох санал ирүүлжээ. Харин Монголбанк валютын зах тогтворжиж байгаа гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин банкууд 21.5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк саналыг нь 100 хувь биелүүлжээ.
Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )