Шинэ орон сууц авч байгаа бол хэмжилт хийлгэхийг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгын талбай, м2 нь өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа талаарх хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн 12 сараас хийж байгаа. Улмаар нэр бүхий барилгын гүйцэтгэгч компаниуд ашиглалтанд хүлээн авч буй орон сууцны барилгын талбайн хэмжээг дутуу тооцон иргэдийг хохироож байгааг тус газраас анхааруулж байна.

 

Тус хяналт шалгалтын дагуу иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулж байгаа тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд өгч байгаа ч хохирсон иргэдийн тоо буурахгүй улам ч ихээр өсөх хандлагатай байгаа гэж байна.

 

Иймээс нийт иргэддээ шинээр баригдсан орон сууц худалдан авч байгаа бол орон сууцны талбайн хэмжээг тооцох “MNS 6058:2009” Монгол Улсын стандартыг баримталсан хэмжээг хийлгэн гэрээнд тусгуулах, мөн орон сууцныхаа түлхүүрээ хүлээн авахын өмнө хэмжилт хийлгэхийг анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орон сууц талбайн хэ(103.26.194.244) 2015 оны 07 сарын 08

Орон сууц талбайн хэмжилт Манай компани нь сүүлийн 3 жил байрны талбайн хэмжилтийг МУлсын стандарт MNS 6058:2009 дагуу хийж байрны талбайг бодитоор хэмжиж, дүгнэлт гаргаж өгч, шийдвэрлүүлсэн туршлагатай байгууллага. Шүүхийн шинжээчээр ажиллаж, хөндлөнгийн хяналт хийнэ, шийдвэрлэх өмгөөлөгчтэй холбож өгнө. Тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн хамт олон шуурхай үйлчилж байна. Мэргэшсэн архитектор зургийг нь боловсруулж хяналт хийнэ. Тусгай зөвшөөрөл: ЗТ11-110/14 Захиалга авах утас: 9975-4058 Уран-Асар ХХК

0  |  0
Зочин(202.179.20.240) 2014 оны 01 сарын 16

Энэ санал ямар оновчтой цагаа олсон зүйл болж байна Үүнийг санаачлагчдад баяр хүргэе?Ард иргэдийгхайр найргүй хоосруулж байгаа улсуудбарилга,н

0  |  0
Top