Хөрөнгийн биржийг Д.Болормаа түр удирдана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормааг томилжээ. Өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэх захирал Х.Алтай ажлаа өгөх тухай өөрийн хүсэлтийнх нь дагуу Төрийн өмчийн хороо уг асуудлыг хэлэлцэн нэгдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл дараачийн удирдлага хэн байх бол гэх асуулт олны дунд байсан бөгөөд шинэ удирдлагыг хуулийн дагуу нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top