Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар өмнө олгосон ипотекийн зээлээс 793.4 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16889 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 472.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 815.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 13215 иргэнд 762 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )