Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Эдийн засгийг зохицуулах чиг үүрэгтэй төрийн байгууллагууд харъяандаа аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд олноор үүсгэн байгуулж, төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт гүнзгий оролцдог байдлыг зогсооход энэ хуулийн зорилго чиглэжээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж байгуулах, түүнчлэн хувийн хэвшилтэй хамтран байгуулсан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд шинээр компани үүсгэх, эсхүл хувьцааг нь худалдан авах, өрийг хувьцаагаар солих замаар охин болон хараат компани бий болгох тохиолдлыг энэ хууль батлагдан дагаж мөрдөх хүртэл хориглохоор хуулийн төсөлд заасан байна.
Сэтгэгдэл ( 0 )