Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк валютын дотоодын захын эрэлт, нийлүүлэлт тогтвортой байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 92 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 4 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлснээс Монголбанк 32 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцлийн саналыг биелүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )