Монголоос гадаадад аялж буй жуулчдын 2013 онд зарцуулсан зардлын мөнгөн урсгалыг тодорхойлох үндсэн зорилготой судалгааг хийх санаачлагыг Монгол банкнаас гаргажээ. Энэхүү судалгаанд Монголоос гадаад улс орнуудад жуулчин илгээж буй тур операторууд мөн гадаадын улс орнуудад аялаад ирсэн Монгол жуулчдыг хамруулах юм байна.
Монгол банк, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын төлөөллүүд энэ чиглэлээр албан хэргийн уулзалт зохион байгуулан, гурван талт гэрээ, судалгааны асуулга, ажлын бусад төлөвлөгөөг хамтран боловсруулж, ажлаа эхлүүлсэн аж. Судалгааг энэ оны нэгдүгээр улирал, гуравдугаар улиралд гэсэн хоёр үе шаттайгаар явуулах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )