Олон компани борлуулалтын орлогодоо сэтгэл хангалуун бус байгаа нь одоогийн зах зээл хуучирч, бид ямар нэгэн шинэ зах зээлийг бий хэрэгтэй болсонтой холбоотой. Бид бүтээгдэхүүнийхээ эрэлтийг шинэ зах зээл дээр яаж бий болох вэ.
Зөвхөн глобаль компаниудын хувьд хэрэглэгч бүр яг юу хүсч байгаад анхаарлаа хандуулахаас илүү тэд яг юу бодож байна вэ, юунд илүү дуртай байгааг нь судлан урт хугацааныхаа амжилтыг тодорхойлж байна.
Дэлхийг донсолгож, олны анхаарлыг үргэлж татдаг зүйл бол технологи юм.Үүнд харилцаа холбоо, тээвэр зууч, аялал жуулчлалтай холбоотой зүйлс ч бий. Технологийн дэвшлийн ачаар, дэлхий дахинд нээгдэж буй, танилцуулагдаж буй бүтээгдэхүүний тухай хэн ч, хаанаас ч олж авч чадаж байна. Үүний үр дүнд глобаль зах зээл стандартлагдаж, энэ дэлхийн глобаль зах зээл дээр бий болж буй маркетинг, менежмент, хуваарилалтын шинэ арга техникээс суралцаж нэвтрүүлж байна.
Зах зээлд аль илүү сэргэлэн, ухаалаг удирдлагатай, зохицох чадвартай компаниуд нь дэлхий яаж эргэдэг тухай одоо хүртэл эргэцүүлэн боддог удирдагчтай, удаан хөдөлгөөнтэй компаниудаа цэвэр ялж байна. Даяарчлагдсан зах зээл гарын алганд багтаж үндэстэн дамнасан корпарициудын төгсгөл ирэхэд ойрхон байна. Үндэстэн дамнасан корпарициуд болон Даяарчлагдсан корпорациуд нь өөр өөр ойлголтууд.
Үндэстэн дамнасан корпарици нь тоотой хэдэн улсад, өндөр өртөгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Харин даяарчлагдсан компаниуд бол дэлхийн аль ч өнцөг буланд ижил чанартай бүтээгдэхүүнийг нэгэн жигд стандартын дагуу хямд үнэтэйгээр санал болгож чаддагт ялгаа нь оршиж байна. Дэлхий даяар түгж буй харилцаа холбооны ачаар механик ажлыг илүү хөнгөвчлөх, амьдрах орчинг сайжруулах, чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжууд олноор гарч ирж байна.
Зарим улс үндэстэн, гарч ирж буй шинэ бүтээгдэхүүнийг өөрсдийн соёл, тогтсон хэв маягт нийцүүлэхийг хүсч байгаа ч орчин үед хүн бүрийн хүсэлд нийцүүлэх албагүй, ялангуяа эртний өв соёлд зориулан технологийг боловсруулах боломжгүй юм.
Дэлхийгээс бараг тусгаарлагдмал шахуу Сибирийн хязгаарт Европын жуулчин электрон тамхи татаж, дижитал телевиз үзэж байна. Дэлхийд бүх эрэлт хэрэгцээ эргэлт буцалтгүйгээр нэгэн стандартын дагуу жигдрэхийг шаардаж байна. Ийм учраас олон үндэстний корпорациудын санал болгодог үнэтэй бараа, бүтээгдэхүүн хэрэгцээнээс гарч, даяарчлагдсан корпорациудын бүтээгдэхүүний эрин үе эхэлж байна.
"Монголын Лектор" төв
Сэтгэгдэл ( 0 )