Хятадын барилгын салбарынхан Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцох сонирхолтой байгаа юм байна. БНХАУ-ын Худалдааны тэнхимийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйлчилгээ хариуцсан хорооны дарга Ю Ян Гин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзахдаа энэ талаараа хэлжээ.
Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг шинэ байр болгох, нэг давхар барилгыг олон давхар болгох технологи Хятад улсад нэвтрээд 10 гаруй жил болж байна. Энэ туршлагыг Монгол улсад хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн Ю Ян Гин хэлсэн байна. Түүнчлэн Хятадын “Urban Development (Beijing) Investment Group Co Ltd” нь “Заг” ХХК-тай хамтран хавтгаалжин угсармал барилгын материалын үйлдвэр оруулж ирэх гэж байгаагаа дуулгаад яамны зүгээс хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярьжээ.
За харин сайд Ц.Баярсайхан өнгөрсөн жил Улаанбаатар хотод 20 мянга, хөдөө орон нутагт 7000 гаруй орон сууц ашиглалтанд орсон талаар дурьдаад зөвхөн нийслэлд гэлтгүй аймгуудад хөрөнгө оруулалт хийх боломж бий гэж түүнд хэлжээ. Мөн тэрээр энэ жил хөдөө орон нутгийн барилгажилтанд яамны зүгээс бодлогоор анхаарна. Аймаг бүрт 1000 айлын орон сууц ашиглалтанд оруулах талаар бас хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )