Ер нь бол тоон үзүүлэлтүүдэд шууд итгэх гэж яарах хэрэггүй ч, чихэнд чимэгтэй талын мэдээлэл байна. Судалгаанаас харахад өрхийн төсөв харьцангуй тогтвортой байна. Байнгын алдагдалтай явж ирсэн өрхийн төсөв 2011 оны 2 дугаар улирлаас 2012 оны эхний улирлын хооронд балансжиж эхэлсэн бол 2012 оны 2 дугаар улирлаас хойш ашигтай гарах болжээ. 2013 оны 2 дугаар улиралд өрхийн орлого, зарлага өмнөх оны мөн үеэс харгалзан 14, 20 хувиар өссөн байна.
Орлогын өсөлт нь хүнсний хэрэглээнээс илүүтэй хүнсний бус хэрэглээнд илүүтэй зарцуулагдах хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2008 онд өрх гэр нийт орлогын 35-40 хувийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байсан бол тус үзүүлэлт 2013 оны эхний хагасын байдлаар 22 хувь болж буурсан гэх тоон үзүүлэлт байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Юу бичээд бнааа Зөвхөн хүнсээ арай гэж авч байгаа айл зонхилж бна Яахаараа22 %нь хүнсэнд бусад нь илүү гарах юм биччихэв ээ