“Санхүүгийн Түншлэл” онлайн экспо болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 23

Хандалтаараа тэргүүлэгч Монголын топ 5 сайтын нэг, таны онлайн түнш www.zindaa.mn  сайт ээлжит онлайн экспогоо зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Манай сайт өдөр тутам  мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэхээс гадна олон төрлийн онлайн үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та бүхэн хэдийнэ мэддэг болсон гэдэгт бид эргэлздэггүй. Бид онлайн экспо зохион байгуулдаг expo.zindaa.mn салбар сайтаараа дамжуулан өнгөрсөн хугацаанд гурван удаагийн онлайн экспог амжилттай зохион байгуулсан юм.

Харин  дөрөв дэх удаагийн онлайн экспог “САНХҮҮГИЙН ТҮНШЛЭЛ” нэртэйгээр “Санхүүгийн асуудлаа шийдэцгээе!” уриан дор зохион явуулж байна. Тус үзэсгэлэн нь санхүүгийн салбаруудын бүхий л байгууллагуудыг хамруулан иргэд, байгууллагуудын аливаа санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх цогц мэдээллийг интернэт хэрэглэгчдэдээ нэг дороос хүргэх үндсэн зорилготой.

Банк, ББСБ, ХЗХ, Ломбард, Аудит, Тинз, Консалтинг, Брокер, Дилер, Даатгал, Сургалтын төв гэхчлэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагуудад манай онлайн экспогийн  үүд нээлттэй. Та онлайн экспод оролцсоноор Монголын 1 сая интернэт хэрэглэгчдэд өөрсдийн мэдээллийг хүргэнэ. Тэгэхдээ та болон танай байгууллагаас  хэвлэмэл материал болон зохион байгуулалтын ямар ч зардал гаргахгүйгээр интернэтэд өөрсдийн сурталчилгааг бүтэн нэг жилийн хугацаанд байршуулах боломжийг олгож байгаа юм. Мөн та бүхэн өөрсдийн мэдээллийг байнга шинэчлэн өөрчлөх, нэмж оруулах бүрэн боломжтойгоос гадна тун удахгүй шинээр гарах “Банк санхүүгийн салбарын нэгдсэн лавлах   “SANHUU.ZINDAA.mn сайтад эхний жилийн хураамжаас 100 хувь чөлөөлөгдөж, үнэ төлбөргүй орох боломж бас таных гэдгийг тодотгоё.

Эрхэм та бүхэн өөрсдийн үзүүлдэг санхүүгийн үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг 3 сарын хугацаанд 1 сая гаруй интернэт хэрэглэгчдэд хүргэхийг хүсч буй бол, энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай. Онлайн экспод оролцогчдын бүргэл ирэх хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл явагдах бөгөөд экспо 2 дугаар сарын 5-наас 5 дугаар сарын 5-ны хооронд 3 сар үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий(182.160.4.198) 2014 оны 02 сарын 17

Санхүүнийн зохицуулах хороотой хамтарч гэдэг нь худлаа юм биш үү СЗХ-ны сайтад мэдээлэл алга

0  |  0
Top