Манай улсын нийт экспортын 50 гаруй хувь нь зэс, нүүрсээс хамаардаг. Тэгэхээр энэ хоёр ашигт малтмалын үнэ ханш ямар байх нь анхаарал татсан зүйл. Тэрчлэн дэлхийн зах зээл дээр зэсийн ханш ихээхэн уналтыг үзүүлвэл манай төсвийн орлого эрсдэлтэй нүүр тулах магадлалтай тул ханшийн өсөлтийн тухай мэдээлэл бидний хувьд таатай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн Comex бирж дээр тонн зэсийн ханш 7500 ам.доллар хүрсэн бол Лондоны металын бирж дээр 7350 ам.доллар давсан. Өнөөдрийн тухайд 7284.50 ам.доллар байна. Ерөнхийдөө зэсийн ханшийн өсөлтөд Дэлхийн банкны байр суурь нөлөөлсөн дүр зураг ажиглагдсан. Учир нь Дэлхийн банкнаас энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.2 хувь байхаар буюу 0.2 хувиар нэмж тооцсон нь нөлөөллөө. Гэхдээ манай өмнөд хөрш БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн таагүй мэдээллүүд энэ металлын ханшид дарамт үзүүлэх янзтай байна.
Сэтгэгдэл ( 0 )