Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 12 сая ам.доллар, 53 сая юань нийлүүллээ. Мөн энэ өдөр банкууд своп хэлцлээр 71.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлсэн байна. Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )