Ам.доллар “шүтсэн” төрийн байгууллагуудын үйл ажиллагааг яаралтай цэгцлэх хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 24

Бараг 4 жилийн өмнө УИХ-аас монгол төгрөгөөр худалдаа наймаа хийхийг хуульчилж, “Төлбөр, тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай” хуулийг баталсан. Улмаар О.Магнай дарга ч шийдвэр гаргасан. Монгол Улсын нутаг дэвсгэр ам.доллараар  худалдаа наймаа хийхийг хориглочихсон. Энэ нь мэдээж төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч яам, агентлаг, газруудад хамгийн их хамаатай асуудал. Гэтэл Гаалийн ерөнхий газар автомашины хилээр орж ирсэн татвар болон бусад иргэдийн бараа, үйлчилгээний гаалийн татварыг монгол төгрөгөөр биш ам.доллараар авсан хэвээрээ өнөөдрийг хүрч байна. Санхүүгийн зохицуулах хорооноос аж ахуйн нэгж, төрийн зарим байгууллагад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлж буй байдалд шалгалт хийхэд, 14 байгууллагад зөрчил илэрч, 134 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг.

 

Түүнчлэн СЗХ-ны зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд Ашигт малтмалын тухай, Гаалийн онцгой албан татварын тухай хуулиудад татвар, хураамжийн хэмжээг төгрөгөөр илэрхийлэх өөрчлөлт оруулах, төсөвт төлөх аливаа төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа талаараа хэлж яриад байгаа.  Ер нь бол энэ тал дээр даруйхан шийд гарах хэрэгтэй байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.105.244) 2014 оны 01 сарын 24

garchig ni tomdchij

0  |  0
Top