”Улаанбаатар” банк луйварчдын халаас руу бараг орчихлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 27

Монгол Улсын санхүүгийн салбарын 95 хувийг банк бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монголын санхүү ерөөсөө л банкнаас хамаардаг ба нэг банк дампуурахад эдийн засаг яаж туйлдгийг харуулсан жишээ өнгөрсөн хугацаанд хангалттай олон гарсан. Заримынх нь гор одоо ч арилаагүй байна.

Хамгийн сүүлд “Зоос” банкийг төр залгиснаар Монголд банкны хөгжлийн тухай яриадч хэрэггүй гэдгийг баталсан юм. Банкны хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны 30 банк байгуулагдаж, үйл ажиллагаа явуулснаас 17 банк нь зах зээлийн жам хуулийн дагуу өөрийнхөө үйл ажиллагааны алдаа, эндэгдлээс шалтгаалан дампуурч, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Тэгвэл банкуудын хувьчлал асуудал дэгдээж эхлэв. Одоо булхай луйврууд эхнээсээ ил гарч байгаа нь энэ. Тухайлбал, “Улаанбаатар” банк. Энэ банкийг энэ онд хувьчлах ба гол асуудал нь улсын бүртгэлд гурван тэрбум төгрөг үнэлж оруулсан байх юм. Уг нь “Улаанбаатар” банкны өөрийн хөрөнгө 50 тэрбум төгрөгөөс хол давна.

“Улаанбаатар” банкийг нийслэлийн иргэдийн санхүүг дэмжих зорилгоор анх 1998 онд байгуулж, төрийн мэдэлд 50 хувь нь, үлдсэн нь хувийн хэвшлийнхэнд очсон. Харин одоо нийслэлчүүдийн хөрөнгөөр боссон уг банкийн “Улаанбаатар сан” 20-хон хувьтай хоцорчээ.

Одоо банкны хамгийн их хувьцаа Д.Эрдэнэбилэгт байгаа. Энэ эрхмийн тухай мэдээлэл бусдынх шиг өргөн дэлгэр биш ч АН-ын архаг гишүүдийн нэг юм билээ. Банкны тухайд ч корпорацийн гэдэг утгаар мэдээлэл нь тэр бүр олон нийтэд тардаггүй.

Дээр дурдсанчлан, дүрмийн сангийн тухайд банк ашигтай ажиллаж байгаа ч санг нэмэгдүүлж чадахгүй байгаагаар тайлбарлажээ. Яг үнэндээ энэ нь банкийг үнэгүйдүүлж, хувьчлах гэсэн шилдэг арга. Тэгээд ч одоо нийслэлийн байгууллагуудыг цалингаа энэ банкаар дамжуулж тавь гэж захирамжлаад байгаа бөгөөд хүмүүс АТМ ч үгүй энэ банкаар цалингаа авмааргүй гэснийг огт хэрэгсэхгүй байгаа аж.

Өмнөх банкуудын хувьчлал, төрд авах арга ч ийм замналаар явсан. Луйварчид багаа солихоос биш башир арга нь яг хэвээрээ байгаа нь ард түмнийг элэг барьж буй явдал гэхээс өөр юу гэх вэ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAXH(27.123.214.2) 2014 оны 01 сарын 27

APU Bathuu l avaa bizdee hogiin luivarchin

0  |  0
sdf(103.10.21.65) 2014 оны 01 сарын 27

улаанбаатар банк хотод хаана ч өөрийн гэсэн АТМ байхгүй.

0  |  0
sdf(103.10.21.65) 2014 оны 01 сарын 27

захирамжаар нийслэлийн бүх байгууллагууд улаанбаатар банкинд данс нээ гэсэн.

0  |  0
sdf(103.10.21.65) 2014 оны 01 сарын 27

захирамжаар нийслэлийн бүх байгууллагууд улаанбаатар банкинд данс нээ гэсэн.

0  |  0
z(119.40.101.10) 2014 оны 01 сарын 27

neeree tiim shuu, ATM gui banknaas tsalingaa avdag bol geed shaardaad bga shuu Bat-Uul darga ashig sonirholiin zuruutei l bna daa. Ene bol ATG -t shalguulahaar asuudal

0  |  0
зочин(103.9.90.130) 2014 оны 01 сарын 27

Бат-Үүл даргын захирамжаар хотын бүх байгууллага энэ банканд данс нээж байгаа энэ нь хувьчлалын бэлтгэл байх

0  |  0
Top