Орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн олголт өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд байгааг хүргэе. Өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.1 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17057 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 897.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 14346 иргэнд 821.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )